LIVE: Оюутнуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Эерэг хандлага–Эрүүл оюутан” сарын аян өнөөдөр эхэллээ

LIVE: Оюутнуудыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “Эерэг хандлага–Эрүүл оюутан” сарын аян өнөөдөр эхэллээ

“Эерэг хандлага – Эрүүл оюутан” уриан дор ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй Оюутны эрүүл мэндийн сарын аяны нээлт боллоо.

Энэхүү үйл ажиллагааны хэвлэлийн хуралд ЭМЯ-ны ТНБД, ЭМДЕГ, ГБХЗХГ, БЕГ-ын удирдлагууд болон НҮБ-ын Хүн амын сан, сайн дурын байгууллагуудын төлөөлөл оролцож байна. Тус аян нь оюутан залуучуудыг халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа юм. Энэ хүрээнд дараах дөрвөн чиглэлээр оюутан, залууст чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 

  1. Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарт болон оюутан залууст нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж эрхзүйн орчинг боловсронгуй болгох
  2. Эрүүл мэндийн мэдлэг, боловсрол олгох, сургалт сурталчилгаа зохион байгуулах
  3. Оюутан залуусын эрүүл мэндийн даатгал төлөлтийг нэмэгдүүлэх
  4. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах

LIVE: