Өнөөдөр МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нар тулалдана

Өнөөдөр МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нар тулалдана

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтга нар өнгөрсөн есдүгээр сарын 9 /2022.09.09/-ны өдөр мэргэжлийн боксоор халз тулалдсан билээ. Тамирчид тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийсэн. Улмаар тус тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ялалт байгуулж, 600 сая төгрөгийн эзэн болох болзлыг хангасан байдаг.

Тухайн үед Э.Цэндбаатар "Бооцооны мөнгөнөөсөө сайн үйлсийн аянд зарцуулах болно" гэдгээ мэдэгдэж байсан бол олон нийт түүнийг "Хөлс хүчээ гаргаж олсон мөнгөө өөрийн амьдралдаа зарцуулах нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлж байсан билээ. Тэгвэл гавьяат тамирчин Э.Цэндбаатарт өнөөг хүртэл бооцооны 600 сая төгрөгийг нь зохион байгуулагчдын зүгээс өгөөгүй байгаа гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. ЭНД ДАРЖ уншина уу.

Тэгвэл өнөөдөр /2022.10.06/ МУГТ Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг нар 13 цагаас Эрдэнэт хотын Хангарди ордонд тулалдах аж. Тэд хоёул өмнө нь Ази тивийн шигшээ багт багтаж байсан удаатай.




Өнөөдөр бар өдөр

12 цагийн өмнө