“СҮҮ” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 1,14 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараалаа

“СҮҮ” ХК хувьцаа эзэмшигчдэдээ 1,14 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараалаа

“Сүү” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 9-р сарын 9-ний зургаадугаар тогтоолын дагуу компанийн 2018 онд хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд 3,33₮буюу нийт 1,143,416,667₮-ийн ногдол ашгийг нийт 1823 ширхэг хувьцаа эзэмшигчийн дансанд энэ сарын 24-ний өдөр хуваарилан шилжүүллээ.

2018 оны ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг “Сүү” ХК-ийн 2019 онд хуралдсан 2018 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2019 оны 4-р сарын 5-ны өдрөөр гаргасан.

“Сүү” ХК сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны зах зээлийн 48%-ийг эзэмшин үйл ажиллагаагаа явуулж, шинэ бүтээгдэхүүнүүдээ зах зээлд амжилттай нэвтрүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа шинэчлэн, байнгын хөгжүүлэлтийн ажлуудыг гүйцэтгэсний үр дүнд 2018 онд нийт 5,6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан ба үүний 20%-ийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон хуваариллаа. Ингэснээр 2017 оноос хойш сүүлийн гурван жилийн турш нийт 5,61 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ тараагаад байна.