Цахим гүйлтийн тэмцээнд Монгол, Украины баг ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ өрсөлдөхөөр болжээ

Цахим гүйлтийн тэмцээнд Монгол, Украины баг ДЭЛХИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ өрсөлдөхөөр болжээ

Цахим гүйлтийн “Running World Cup 2022” ДАШТ-д оролцож буй Монгол Улсын баг хагас шигшээ шатанд хоёрдугаар байрт шалгарч, дэлхийн аваргын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын 20-ны өдрөөс аравдугаар сарын 09-ны хооронд /2022.09.20-10.09/ зохион байгуулагдаж буй уг тэмцээнд 200 гаруй улс орнууд өрсөлдөж байгаа аж. Харин Монголын багийн ахлагчаар Дэлхийн монголчуудын гүйлтийн суваг MGL Running Channel-ын БНСУ дахь төлөөлөгч Л. Ира сонгогдсон байна. Нийт гурван үе шаттай уг тэмцээний сүүлийн шатанд Өмнөд Африк, Монгол, Намиби, Украйн улсууд шалгарч Дэлхийн аваргын цомын эзэн болохын төлөө өрсөлдөх юм.