Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд коронавирусийн халдварын 69 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 33 , Өмнөговь аймагт 36 нь бүртгэгдсэн байна. Харин бусад аймагт бүртгэгдээгүй бололтой. Харин манай улсын батлагдсан нийт тохиолдол 983 515 болжээ, мөн Улаанбаатар хот болон 6 аймагт коронавируст халдварын батлагдсан 65 тохиолдол хэвтэн эмчлүүлж байгаа бол энэ хугацаанд 47 хүн эдгэжээ.
