ХУУЛЬ: Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Л.Цэдэвсүрэн нарын 5100 ТЭТГЭВРИЙН насныхныг чөлөөлөх ажээ

ХУУЛЬ: Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Л.Цэдэвсүрэн нарын 5100 ТЭТГЭВРИЙН насныхныг чөлөөлөх ажээ

УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар 64 хуулийн төслийг хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулжээ.

Ингэхдээ өндөр насны тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчийг бүтэн цалин хөлс өгч ажиллуулахгүй байх, мөн орон нутагт ажиллах төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн байна.

Хуулийн төсөлд, Төрийн албанаас өндөр насны тэтгэвэрт гарсан боловч үргэлжлүүлэн ажиллаж байгаа 5100 хүн жилд 72.9 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төлдөг.

Эдгээр хүмүүс төрийн албанаас чөлөөлөгдсөн боловч төрийн албан хаагч гэдэг статустайгаар албан тушаалын үндсэн цалин болон хуульд заасан бүх нэмэгдэл хөлсийг тэтгэврийн хамт авч байгаа нь зарчмын хувьд таарахгүй. Тиймээс төрийн албанд тавигдах нийтлэг шаардлагад төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэсэн шалгуурыг нэмж тусгахаар болжээ. Харин эдгээр хүмүүсийг шаардлагатай гэвэл төрийн байгууллагад гэрээний үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, тохирох хөлсөө авах нь нээлттэй байх аж.

Үүнийг хуульд “Төрийн албаны тухай хуулийг 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх” гэж тусгахаар болсон байна.

Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл

Мөн хуулийн төсөлд чадварлаг ажилтныг орон нутаг ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд орон нутагт ажилладаг төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөж, Төрийн албан тухай хуульд “Захиргааны албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчид орон нутгийн нэмэгдэл олгож болно” гэх заалтыг нэмж оруулахаар хуулийн төсөл боловсруулж, 2023 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төрийн албаны тухай хуульд дээрх нэмэлт өөрчлөлт орсноор өдгөө төрийн албанд ажиллаж буй Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарын 6000 орчим төрийн албан хаагчид одоо эрхэлж буй ажлаасаа чөлөөлөгдөх юм.

Харин эдгээр хүмүүс шаардлагатай гэж үзвэл зөвлөх үйлчилгээ үзүүлж, цалин бус тохирох хөлсөө авах аж. Харин олны хэлдгээр улс төр дэх “тэтгэврийн өвөө” нар болох Ч.Улаан Х.Бадамсүрэн Ц.Нямдорж Д.Лүндээжанцан Н.Энхболд  Ө.Энхтүвшин Д.Дэмбэрэл нарын улс төрийн албан хаагчдад эл хууль нь хамаарахгүй юм.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө