Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын наадмын ширээний теннис болон бадминтоны төрөлд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, пара бадминтоны SU5 ангилалд Н.Төгсбат хүрэл медаль, SL4 ангилалд Б.Батням мөнгөн медаль хүртлээ.
Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138 тамирчин, пара 36 тамирчин өрсөлджээ. Улаанбаатар хотын хувьд 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцсон юм.