БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан цанын аварга шалгаруулах тэмцээнийг НАЙМДУГААР сард зохион байгуулахаар товложээ

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан цанын аварга шалгаруулах тэмцээнийг НАЙМДУГААР сард зохион байгуулахаар товложээ

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ирэх онд зохион байгуулах улсын хэмжээний аварга шалгаруулах тэмцээний нэгдсэн хуваарийг баталжээ. 

Уг хуваарийн дагуу цанын насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны  наймдугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон байна. Манай улсад зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг цанын тусгай талбай байхгүй атал Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ийнхүү наймдугаар сард зохион байгуулахыг зөвшөөрч гарын үсэг зурж, баталсан байх аж.