Я.Одсүрэн: Рок хөгжмийг үнэлж буй төр засаг, ард түмэндээ баярлалаа

Я.Одсүрэн: Рок хөгжмийг үнэлж буй төр засаг, ард түмэндээ баярлалаа

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ой өнөөдөр тохиож байна. Уг ойг тохиолдуулан олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс эх орондоо хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг төрийн өндөр дээд цол, одон медалиар шагналаа.

Тодруулбал, Урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, бөмбөрчин Н.Пүрэвдаш нарыг шагнав. Мөн Үйлчилгээний гавьяат ажилтан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Алтан гадас одонг салбар, салбарын сайчуудад гардууллаа. 

“Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн сэтгэгдлээ хуваалцахдаа “Рок хөгжмийг өндөр үнэлж буй төр засаг, ард түмэндээ маш их баярлаж байна. Тэнгэрт дэвшсэн ээж, аавдаа баярлалаа. Анх гитар хөгжим тоглох аргыг зааж өгсөн хайрт эгчдээ баярлалаа. Хайрт ханьдаа баярлалаа. Мэдээж хамт олондоо баярлалаа. Гитар хөгжмийг тоглож сургасан багш нартаа баярлалаа. Биднээс өмнөх үеийн гитарчид болох Баатарсүх, Галсанбат, Зундар, Лхагваа ахдаа баяр хүргэе. Миний үеийн болон биднээс хойшхи бүх гитарчиддаа баяр хүргэе” гэсэн юм.

Харин бөмбөрчин Н.Пүрэвдаш “Харанга хамтлаг 30 жил уран бүтээлээ хийлээ. Бид 40 жилийнхээ ойгоо тэмдэглэнэ. Биднийг цаашид уран бүтээлээ сайн туурвихыг нэхэмжилж өнөөдөр шагнал өгсөн гэж бодож. Бид хичээнэ” байна хэмээсэн юм. Бүх гишүүд нь Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан хамгийн анхны хамтлаг Харанга боллоо. 

ВИДЕО ҮЗЭХ: