Монголын боксын холбооны шүүгч Г.Бадрах, Ц.Цогтгэрэл нар олон улсын техникийн ажилтан болжээ

Монголын боксын холбооны шүүгч Г.Бадрах, Ц.Цогтгэрэл нар олон улсын техникийн ажилтан болжээ

Итали улсын Ассиси хотноо Олон улсын боксын холбоо /IBA/-ноос өнгөрсөн сард зохион байгуулсан сургагч багшийн сургалтад Монголын боксын холбооны шүүгч Г.Бадрах, Ц.Цогтгэрэл нар амжилттай суралцаж олон улсын техникийн ажилтан болжээ. 

Тэд энэхүү мэргэжлийн түвшний олон улсын техникийн албан хаагчийн сургалтын 3 модулийг амжилттай суралцан төгсөж ОУБХ /IBA/-ны олон улсын техникийн ажилтан болсон талаар Монголын боксын МБХ-нд албан бичиг ирүүлжээ.

Эх сурвалж: МБХ