Есөн өрхөөс угаарын хийн дуудлага ирж, нэг иргэн эмнэлэгт хэвтжээ

Есөн өрхөөс угаарын хийн дуудлага ирж, нэг иргэн эмнэлэгт хэвтжээ

Угаарын хийд хордсон байж болзошгүй дуудлагын талаарх нэгдсэн мэдээллийг холбогдох газруудаас өдөр бүр мэдээлж буй.

Холбогдох газруудаас өгч буй мэдээллээр, 2019.10.29-ны өдрийн 06:00 цагийн байдлаар Сонгинохайрхан дүүрэг 5 иргэн, Баянзүрх дүүрэг 3 иргэн, Чингэлтэй дүүрэг 4 иргэн, Хан-Уул дүүрэг 1 иргэн зэрэг нийт 9 өрхөөс 23 хүнийг хамарсан угаарын хийн дуудлага ирсэн байна. Үүнээс 18 хүнийг гэрт нь зөвлөгөө өгч, 5 иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн буцаасан байна.

Дуудлага өгсөн иргэдээс одоогоор Хордлогын яаралтай тусламжийн төвд нэг хүн хүнд зэрэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин 103 дугаарт 9 бодьтой дуудлага ирж, эмнэлгийн зөвлөгөөг утсаар авсан байна.