Хөвсгөл аймагт дахин малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймагт дахин малын гоц халдварт мялзан өвчин бүртгэгджээ

Хөвсгөл аймгийн Их-Уул суманд бог малын мялзан өвчин бүртгэгдсэн тухай тус аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ. 

Тодруулбал, Тус аймгийн Рашаант суманд наймдугаар сарын 31-нд бог малын мялзан өвчин бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм хэрэгжиж байгаа. Тэгвэл хөрш зэргэлдээ Их-Уул суманд энэ сарын 15-нд энэ малын мялзан өвчний тохиолдол илэрчээ.

Сануулахад, Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1-ны хүртэл түр хориглосон. Гэвч Хөвсгөл аймгийн Рашаант суманд бог малын мялзан өвчиний нэг голомт илэрч нийт 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогдож, 3 малыг зориудаар устгасан  тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байсан юм. Иймд тус өвчний шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.