ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгджээ

ШУУРХАЙ: Ховд аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал тус аймгийн Мөст сумын Хужирт багийн Түймэр гэдэг газраас иргэн "С" нь 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр хавхаар тарвага агнаж, чанаж идсэний дараа халуурах, гүйлгэх шинж тэмдэг илэрч, аймгийн эрүүл мэндийн төвд хандсан байна.

Ховд аймгийн ЗӨСТ-ийн яаралтай дуудлагын баг өвчтөнөөс сорьц авч лабораторийн шинжилгээ хийсэн ба молекул биологи, нян судлалын шинжилгээ болон эмнэлзүй, тархвар судлалаар тус өвчтөн нь тарваган тахлын булчирхайн хэлбэр, үжил хэлбэрээр хүндэрсэн болох нь батлагджээ. Ховд аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв хамтран халдварт өвчний голомтын шуурхай хариу арга хэмжээг аван ажиллаж байна. Энэ асуудлын хүрээнд өнөөдөр /2022.09.20/ Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийх ажээ. 




Өнөөдөр луу өдөр

12 минутын өмнө