Беларусь, Монгол хоёр хөдөө аж ахуй, логистикийн салбарт бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэхээр төлөвлөж байгаа талаар Беларусын Худалдаа аж үйлдвэрийн танхимын хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Энэ талаар тус улсын МҮХАҮТ-ын дарга Михаил Мятликов, “Монгол Улсын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Отгондаваагийн Амартүвшинтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Горелик, Монгол Улсаас Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан нар оролцсон. Энэхүү уулзалт нь Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Улаанбаатар түншлэл” олон улсын 47 дахь удаагийн олон улсын салбарын үзэсгэлэнгийн өмнөхөн болж байгаа юм. Үзэсгэлэнд 28 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг танилцуулах бөгөөд мөн Беларусын үндэсний үзэсгэлэнг дэлгэнэ. Талууд Беларусь Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, хоёр орны хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн үйлдвэрлэл, логистик болон бусад салбарт бизнесийн харилцаа холбоог эрчимжүүлэх, ойрын хугацаанд бизнес, үзэсгэлэнгийн арга хэмжээг бэлтгэх, зохион байгуулах төлөвлөгөөний талаар ярилцсан. Михаил Мятликов Отгондаваа Амартүвшинд дээрх Монголд болох үзэсгэлэнд үндэсний үзэсгэлэнг бэлтгэхэд тусалсанд талархал илэрхийлээд Беларусын павильонд тавигдсан бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг, Монголын бизнесийн төлөөлөгчдийн хамт Беларусь улсад айлчлахыг урьжээ” гэсэн байна.
Эх сурвалж: Belta