“Rio Tinto” БНХАУ-ын Төрийн өмчит “China Baowu Steel” компанитай хамтарсан компани байгууллаа. Талууд баруун Австралийн Пилбара мужид байрлах төмрийн хүдрийн шинэ уурхайг хөгжүүлэхээр хамтран ажиллах юм байна.
Уг ажлын уурхайн олборлолтыг 2025 онд эхлэхээр товлож, хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэхээс 1.3 тэрбум ам.долларыг “Rio Tinto”-ийн талаас гаргахаар болсон байна. “Rio Tinto” компани “Western Range” уурхайн 54 хувийг, “China Baowu Steel” компани үлдсэн 46 хувийг эзэмших аж.