Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Никифоров “В.Зеленскийн автомашин Киевийн төвд осолдсон. Украины Ерөнхийлөгч гэмтэж бэртээгүй” гэж мэдэгджээ.
Тодруулбал, тэрээр “Киевт суудлын автомашин Украины Ерөнхийлөгчийн автомашинтай мөргөлдсөн. Ерөнхийлөгч эмчийн үзлэгт орсон бөгөөд гэмтэл гараагүй. Хууль сахиулагчид ослын шалтгаан, нөхцөл байдлыг олж мэдэх болно" гэж Сергей Никифоров Facebook-тээ мэдэгджээ. Учир нь өчигдөр /2022.09.14/ В.Зеленский оффисын дарга А.Ермакын хамт Украины Харьков мужийн Изюм хотод очиж, зэвсэгт хүчнийхэндээ баяр хүргэж, улсынхаа далбааг мандуулаад буцаж явжээ.
Эх сурвалж: Kommersant.ru