ВИДЕО: В.Путины итгэмжит төлөөлөгч Е.Прогжин хоригдлуудыг цэрэгт татахаар уулзалт хийж буй бичлэг ил болжээ

ВИДЕО: В.Путины итгэмжит төлөөлөгч Е.Прогжин хоригдлуудыг цэрэгт татахаар уулзалт хийж буй бичлэг ил болжээ

ОХУ-д ял эдэлж буй шоронгийн хоригдлуудыг Украины дайнд оролцуулахаар уулзалт хийж байгаа бичлэг цацагджээ.

Тус бичлэгт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины итгэмжит төлөөлөгч гэдэг Оросын олигархи Е.Прогжин гарах бөгөөд тэрээр, “Би хувийн цэргийн компанийн төлөөлөгч. Хүндхэн дайн болж байна. Бид 22-оос дээш насны хүмүүсийг цэрэгт элсүүлнэ. Бие бялдар нэн чухал” гэж ярих ажээ. 

Харин хар тамхины хэрэг болон бэлгийн хүчирхийллийн хэргээр ял эдэлж байгаа хоригдлуудад болгоомжтой хандана гэдгээ Е.Прогжин ярьсан байна.

Мөн дайнд амиа алдвал гэрээслэлдээ дурдсан тэр газарт чинь цогцсыг нь хүргэнэ. Харин хаана гэдгээ мэдэхгүй байгаа хүмүүсийг шарилыг Горячий Ключ дахь сүмийн ойролцоо оршуулна, дайнаас амьд ирвэл та нар ялаас хэлтэрч, өршөөгдөн гэртээ харина. Шорон руу буцна гэж байхгүй. Харин дайны талбарт очоод буруу газраа иржээ гэвэл оргон зайлсан гэж буруутган шууд буудна” гэжээ.

ВИДЕО: