Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс өчигдөр /2022.09.14/ Женевт хийсэн хэвлэлийн бага хурал дээр Ковид-19 цар тахлын төгсгөл ойртож байгаа талаар мэдэгджээ. Тодруулбал, тэрбээр бид төгсгөлд хараахан хүрээгүй ч ойрхон харагдаж байна гэжээ. Өнгөрсөн нэг долоо хоногийн хугацаанд тус өвчнөөр нас барсан хүний тоо 2020 оны гуравдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн аж. Гэсэн хэдий ч цар тахалтай тэмцэх бодлого, үйл ажиллагаагаа сулруулалгүй, хүн амынхаа эрсдэлтэй бүлгийг 100 хувь вакцинжуулалтад хамруулахыг дэлхийн улс орнуудад уриалжээ.
Эх сурвалж: CNN