ФОТО: Хараагүй болох удамшлын өвчтэй хүүхдүүдээ дэлхийгээр аялуулж буй Канад гэр бүл Монголд иржээ

ФОТО: Хараагүй болох удамшлын өвчтэй хүүхдүүдээ дэлхийгээр аялуулж буй Канад гэр бүл Монголд иржээ

Канадын амьдардаг хосууд хараагүй болох удамшлын өвчтэй хүүхдүүддээ орон орны хүмүүс, сонин амьтад, байгалийн үзэсгэлэнг харуулахаар дэлхийг тойрон аялж буй талаар CNN агентлаг онцоллоо.

Агентлагын мэдээлснээр Канадын хос Эдит Лемэй болон Себастьян Пеллетье нарын том охин Мая, түүний долоо болон таван настай хоёр эрэгтэй дүү нар пигментийн ретинит хэмээх удамшлын ховор өвчтэй нь тогтоогджээ. Энэ нь цаг хугацааны явцад хараа нь муудах эсвэл бүрмөсөн хараагүй болох магадлалтай өвчин бөгөөд эмчлэх арга олдоогүй аж.

Иймд хүүхдүүдийнхээ баримжаалах чадварыг нь хөгжүүлж, дурсамж үлдээхээр Лемэй, Пеллетье нар аялахаар шийдэж,  дэлхийг тойрох жилийн төлөвлөгөө боловсруулжээ. Тэд 2022 оны гуравдугаар сард Монреал хотоос ямар нэг маршрутгүй аяллаа эхлүүлж хүүхдүүддээ заан, тахь, анаашийг ойроос харуулж, дараа нь Замби, Танзани, Туркээр аялж энэ оны наймдугаар сард  Монголд иржээ. Тэдний аялалын талаарх дэлэгрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Эдит Лемэйн гэр бүлийн Монголоор аялж буй нь  

ФОТО: