Ж.Соронзон захирал өөрийг нь ажлаас чөлөөлөх Оросын талын шийдвэр гараагүй гэх шалтгаанаар ажил хүлээлцэхээс татгалзжээ

Ж.Соронзон захирал өөрийг нь ажлаас чөлөөлөх Оросын талын шийдвэр гараагүй гэх шалтгаанаар ажил хүлээлцэхээс татгалзжээ

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орос-Монголын хамтарсан сургуулийн захирал Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор БШУЯ-ны мэргэжилтнүүд өчигдөр орой /2022.09.13/ тус сургууль дээр ажиллаж, захирлын ажлыг хүлээлцүүлэхээр очоод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл Ж.Соронзон захирал өөрийг нь ажлаас чөлөөлөх Оросын талын шийдвэр гараагүй гэх шалтгаанаар ажил хүлээлцэхээс татгалзсан байна. Харин БШУЯ-наас Орос Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Болорыг томилох шийдвэр гаргаад байгаа аж. Тус сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтаар томилох юм байна.