"ОХУ 20 гаруй орны улс төрийн намуудыг санхүүжүүлж Ардчиллыг сүйтгэхийг оролдсон" гэж АНУ-ын тагнуулын байгууллага мэдээлжээ

"ОХУ 20 гаруй орны улс төрийн намуудыг санхүүжүүлж Ардчиллыг сүйтгэхийг оролдсон" гэж АНУ-ын тагнуулын байгууллага мэдээлжээ

Орон нутгийн цагаар өчигдөр /2022.09.13/ АНУ-ын Цагаан ордноос тус улсын тагнуулын байгууллагаас гаргасан дүгнэлтийг иш татан нэгэн ноцтой мэдээллийг олон нийтэд танилцуулсан байна.

Тус мэдээлэлд, “ОХУ нь 2014 оноос хойш 20 гаруй орны улс төрийн нам, албан тушаалтнуудад 300 сая ам.долларыг нууцаар шилжүүлж санхүүжүүлсэн нь тогтоогдсон. Учир нь Орос улс "тодорхой улс төрийн намуудад давуу байдал бий болгож, эдгээр бүх улс орнуудын ардчиллыг сүйтгэхийг оролдсон” гэжээ. Мөн “улс төрийн тодорхой орчинд чиглэсэн Оросын далд санхүүжилт”-ийн талаар зарим улс орнуудад хувийн мэдээлэл өгч байгаа. Харин улс орнуудын эдийн засаг ашиг сонирхлын үүднээс мэдээлэлд орсон орнуудын нэрийг дурдахаас татгалзаж байна. Энэ нь улс орнуудад сонгуулийн шударга байдлаа сайжруулах боломжийг олгох юм” гэжээ.

Эх сурвалж: CNN