Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгээр дамжуулан маргаашаас  борлуулж эхэлнэ

Сайжруулсан шахмал түлшийг 650 цэгээр дамжуулан маргаашаас борлуулж эхэлнэ

2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр цэгүүд энэ сарын 15-ны өдрөөс борлуулалтаа эхлүүлнэ.

Үүнээс эхний ээлжид өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээг сунгажээ.  Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар сонгон шалгаруулж, аравдугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК өнгөрсөн жилээс 30 гаруй мянган тонноор их буюу 93.000 тонн сайжруулсан шахмал түлш, 180.000 мянган тонн мидлингийн нөөц бүрдүүлээд байна.