БНСУ-ын иргэд Япон, Монгол руу гэр бүлээрээ аялах нь нэмэгдсэн талаар нийтэлжээ

БНСУ-ын иргэд Япон, Монгол руу гэр бүлээрээ аялах нь нэмэгдсэн талаар нийтэлжээ

Энэ есдүгээр сарын 03-09 /2022.09.03-09/-ний хооронд БНСУ-ын Чүсогийн баярын амралтын үеэр гаднын улс орнууд тэр дотроо хамгийн их зорчиж буй улсыг жагсаан гаргасан судалгааг өчигдөр /2022.09.13/ мэдээлжээ. Тодруулбал, тус улсын Kyowon Tour-ын аялал жуулчлалын брэнд Travel EZ-ээр аялсан зорчигчдын 22.9 хувь нь Вьетнам, 17.4 хувь Турк, 9.1 хувь Япон улс руу аялсан байна.

Харин албаны хүний мэдээлснээр, “Чүсогийн амралт богино тул Зүүн өмнөд Ази, Япон, Монгол руу гэр бүлээрээ аялагчдын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэн байна” гэжээ.

Мөн БНСУ-д коронавирусийн хорио цээрийг дэглэм суларснаас хойш гадаадад зорчих иргэдийн тоо нэмэгдсэн талаар тус улсын Yonhap news мэдээлж байсан. Энэ нь хорио цээрийн хязгаарлалт суларч, ковидын PCR шинжилгээг чөлөөлсөнтэй холбогдуулан жуулчлалын агентлагуудын захиалга эрс нэмэгдэж байгаа бөгөөд Монгол 10,2 хувьтай байгаа аж.

Харин тус улсын хууль зүйн яамнаас Чежү арал дээр Монгол иргэд визгүй зорчиж байгаатай холбогдуулан хууль бусаар ажиллаж, үлдэж байгаа иргэд нэмэгдсэн тул цахим зөвшөөрлийн системийг нэвтрүүлээд байсан ч Чежүгийн аялал жуулчлалын салбарын эсэргүүцлийн улмаас Хятад, Монгол зэрэг 64 орны иргэдэд цахим аялал жуулчлалын зөвшөөрлийн системийг хэрэглэхгүй байхаар шийджээ.

Гэсэн хэдий ч хууль бусаар нэвтрэх буюу хууль бусаар оршин суух зэрэг асуудал нэмэгдвэл зайлшгүй цахим аяллын зөвшөөрлийн системийг ашиглана гэдгийг анхааруулсан байна.

Эх сурвалж: Yonhap, Jejusori, jejumbc