СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Солонгос руу визгүй аялуулна гэж 217 иргэний 625 сая төгрөгийг залилсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Солонгос руу визгүй аялуулна гэж 217 иргэний 625 сая төгрөгийг залилсан хэрэг гарчээ

Сүүлийн үед Солонгос руу визгүй аялуулна гэх залилан нэмэгдэж буйтай холбогдуулан ах дүү хоёр нийлж аяллын компаниудын нэр, зургийг ашиглан визийн залилангийн гэмт хэрэг үйлдэж 217 иргэний  625 сая төгрөгийг залилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэжигтэн этгээдүүд "Солонгос руу аялах цорын ганц визгүй аялалд урьж байна” гэх зарын дагуу холбогдсон иргэдэд өөр компаниудын зохион байгуулсан аяллын зураг, дүрс, видеог үзүүлж визийн хураамж, зуучлалын хөлс, тийзийн мөнгө гэх зэргээр 2-5 сая төгрөгийг бэлнээр авч, хуурамч аяллын гэрээ байгуулжээ. Улмаар олон улсын тээвэр зуучлалын компанитай хамтран ажилласан гэх хуурамч гэрээ харуулж Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд иргэдийг олноор цуглуулан онгоц нисэхийн өмнөхөн "Солонгос талын аяллын компани товлосон өдрийг хойшлууллаа, тэднийхээс хариу өгтөл хүлээх боллоо" хэмээж, иргэдийг залилдаг байжээ.

Иймд гадаад оронд аялах хүсэлтэй иргэд зуучлагч компанийн үйл ажиллагааны чиглэл зэргийг сайтар шалгаж, зөвхөн итгэл дээр суурилж гэрээ байгуулахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс