Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас хөрш аймгуудад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан өвчин бэлчээрийн бүсээр зөөвөрлөгдөх, тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бүх төрлийн мал, амьтны орох шилжилт хөдөлгөөнийг есдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл түр хориглох шийдвэр гарсан.
Тэгвэл Хөвсгөл аймгийн Рашаант суманд бог малын мялзан өвчиний нэг голомт илэрч нийт 215 толгой бог мал өвчилж, 99 толгой бог мал хорогдож, 3 малыг зориудаар устгасан тухай тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Мялзан өвчнөөр халдварласан бог малд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болор мөн зарим тохиолдолд үхэлд хүрэх шинж тэмдэг илэрдэг байна.
Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл малын эмч, мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, хорио цээрийн дэглэм тогтоосон газар нутгаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.