"Оросын цэргийн командлал Украин руу шинэ анги нэгтгэл илгээхээ зогсоосон" гэх мэдээлэл гарчээ

"Оросын цэргийн командлал Украин руу шинэ анги нэгтгэл илгээхээ зогсоосон" гэх мэдээлэл гарчээ

Өнгөрөгч Бямба гараг /2022.09.10/-т Украины арми Оросын цэргүүдэд эзлэгдээд байсан Изиум, Купянск хотуудыг чөлөөлж, стратегийн том ялалт байгуулсан байдаг.

Учир нь Донецк мужийн хилийн ойролцоо орших Изиум хот сүүлийн таван сарын хугацаанд ОХУ-ын цэргүүдэд эзлэгдээд байсан бөгөөд Оросын армийн довтолгооны гол талбар болоод байж. Харин Изиумаас хойд зүгт 50 км-ын зайд орших Купянск хот нь Оросын цэргийн хүчийг сэлбэх төмөр замын гол зангилаа нь байсан гэж буй. Мөн Харьков мужийн цэргийн удирдлагын орлогч дарга Р.Семенуха Украины телевизэд өгсөн ярилцлагадаа, “Бид 40 гаруй сууринг чөлөөлсөнөө албан ёсоор зарлаж байна. Нөхцөл байдал гайхалтай хурдацтай өөрчлөгдөж байна” гэж мэдэгдсэн. 

Тэгвэл Оросын цэргийн командлал Украин руу шинэ анги нэгтгэл илгээхээ энэ сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоосон бол, олон тооны сайн дурынхан Оросын армид тулалдахаас татгалзаж эхэлсэн талаар KyivIndependent мэдээлжээ.