БНСУ-д бага насны хүүхдээ 30 хоног сургуульд явуулаагүй хэргээр шийтгэгдсэн Монгол эмэгтэйг цагаатгажээ

БНСУ-д бага насны хүүхдээ 30 хоног сургуульд явуулаагүй хэргээр шийтгэгдсэн Монгол эмэгтэйг цагаатгажээ

БНСУ-д оршин сууж буй 39 настай А гэгч Монгол эмэгтэй анхны шатны шүүхээр 10 настай охиноо сургуульд явуулаагүй, орхисон гэм буруутайд тооцож ял оноож байсан ч давж заалдах шатны шүүх хурлаар цагаатгажээ.

Тодруулбал, энэ есдүгээр сарын 11-ний өдөр /2022.09.11/ Сөүлийн дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүхээр хүүхдийн эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан Монгол эмэгтэйг цагаатгажээ. БНСУ-ын Анхан шатны шүүхээр А гэх эмэгтэйг тус улсын "Хүүхдийн халамжийн тухай хууль"-д заасан хүүхдийг хайхрамжгүй орхисон, 30 хоног сургуульд нь явуулаагүй үйлдэлд таван сая воны торгууль, 40 цаг хүүхдийн хүчирхийллийн эмчилгээний хөтөлбөрт суух шийтгэлийг оногдуулаад байжээ. Тус эмэгтэй давж заалдах шатны шүүх хуралд “охиныхоо боловсролыг хэзээ ч орхигдуулаагүй. Визний асуудлаас болж Монгол руу охиноо дагуулж явсан. Монголд байх хугацаандаа сургалтад явуулж байсан” гэх мэдүүлэгд үндэслэн цагаатгажээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ үзнэ үү




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө