Дунд голын арын замыг өнөөдөр хаана

Дунд голын арын замыг өнөөдөр хаана

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээлснээр Баянгол дүүргийн хоёр дугаар хороо, Дунд голын арын авто зам буюу “Уран ган” ХХК-ийн урд талаас Нарны гүүр хүртэлх 0,5 км авто замыг хаах юм байна. Тодруулбал, аравдугаар сарын 25-ны 21:00 цагаас аравдугаар сарын 26-ны 21:00 цагийн хооронд хааж зам засварын ажил хийх тул тус хугацаанд бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.