ВИДЕО: Монгол Хятадын “Найрамдал” сургуулийн найман сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ

ВИДЕО: Монгол Хятадын “Найрамдал” сургуулийн найман сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр суралцахаар болжээ

Монгол Хятадын “Найрамдал” сургуулийн найман төгсөгч энэ оны хичээлийн жилээс БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр тус улсын топ их дээд сургууль болох Цинхуа, Бээжингийн Ардын их сургууль болон Шанхайн хотын нэр хүндтэй сургуулиудад элсэн суралцахаар болжээ.

ВИДЕО:

Тодруулбал,

  • Б.Хангал- Цинхуа их сургуульд инженер мэргэжлээр
  • О.Гүнбилэг-БНХАУ-ын Ардын их сургуульд Олон улсын харилцаа мэргэжлээр
  • Х.Цэлмэг- Цинхуа их сургуульд хувцас загвар зохион бүтээгч мэргэжлээр
  • М.Энхсаруул- Цинхуа их сургуулийн Хуульч, эрх зүйч мэргэжлээр
  • М.Тэгшээ- Бээжингийн их сургуулийн Анагаах ухааны сургуульд
  • О.Мөнхзул- Фудан их сургуульд Анагаах ухааны сургуульд
  • Б.Хулан- БНХАУ-ын Ардын их сургуулийн хуулийн ангид
  • П.Бямбадорж- Цинхуа их сургуулийн инженер мэргэжлээр суралцахаар болсон байна.

Тухайн сурагчид өчигдөр /2022.09.12/ төгссөн сургууль дээрээ ирж, 10-12 дугаар ангийн сурагчидтай чөлөөт уулзалт хийлээ.

Уулзалтаар,

  • БНХАУ-ын тэтгэлэгт хамрагдах ба түүнд хэрхэн үр дүнтэй бэлтгэх вэ
  • БНХАУ-ын нэр хүндтэй сургуульд хэрхэн элсэн орох вэ
  • Мэргэжил сонголт, хэлний онооны шалгалтын үнэ цэнэ ба түүнд бэлдэх
  • Хувь хүний хөгжил болон цагийн зохион байгуулалт
  • Төгсөх ангийн сурагчдын сэтгэл зүй зэрэг сэдвээр чөлөөт ярилцлага хийж, тодорхой хуримтлуулсан мэдээллүүдээ хуваалцлаа.

Энэ үеэр тус сургуулийн төгсөгч М.Тэгшээ “Бид өмнө жил ах эгч нараасаа яаж Засгийн газрын тэтгэлэгт тэнцэх вэ, яаж их сургуульд орох вэ гэдэг мэдлэгийг асууж, ойлгож авч байсан болохоор явахаасаа өмнө дүү нартаа сурсан мэдлэгээ хуваалцсан байгаа юм” гэдгийг онцолсон. Харин төгсөгч М.Энхсаруул “Засгийн газрын тэтгэлэг авлаа гэх үед маш их баярлаж, гайхаж байсан. Тэтгэлэг аваад сургуульдаа орж чадах болов уу гээд олон сонин мэдрэмж төрж байсан. Яг сургуулийн хариу гарах үед хоёр найзтайгаа утсаар ярьж таараад би тэнцсэн гээд баярлаж байсан. Бас яг Засгийн газрын тэтгэлэг авсан шиг итгэж чадахгүй маш их баярлаж байсан. Ангийнхаа багш нартаа хэлэхэд “Өө миний хүү сайн байна” гэх мэт эергээр хүрээж авч байсан. Тэгээд энэ сургуульд хятад хэл сурсандаа маш их баярладаг. Энэ сургуульд өгсөн ээж аавдаа баярладаг. Багшдаа, ээж аавдаа, сургуульдаа баярлалаа” гэсэн юм.

Харин тус сургуулийн төгсөгчийн ээж Б.Сүнжидмаа “Манай хүүхэд 1-12 дугаар анги хүртлээ Монгол Хятадын Найрамдал сургуульд сурсан. Энэ хугацаанд хятад хэл маш сайн сурсан. Сургуулиас нь сайн сурах нөхцөл бүрдүүлж сурагч солилцоонд явуулж байсан нь хэлээ сайжруулан сурахад нөлөөлсөн гэж боддог. Одоо хүүхэд маань Бээжингийн Ангаахын Их сургуульд Хятадын тэтгэлгээр суралцахаар болсонд үнэхээр их баяртай байна” хэмээн бидэнд баярын сэтгэгдлээ хуваалцлаа.