ОХУ-ын Төрийн хэвлэлд Хятад НАТО-г буруутгаж, Оросыг дэмжлээ гэж мэдээлснийг Хятад судлаач үгүйсгэв

ОХУ-ын Төрийн хэвлэлд Хятад НАТО-г буруутгаж, Оросыг дэмжлээ гэж мэдээлснийг Хятад судлаач үгүйсгэв

ОХУ-д зохион байгуулагдсан Дорнын эдийн засгийн форумд Хятадын Коммунист намын гурав дахь удирдагч Ли Жаньшу оролцож Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин болон Оросын бусад хууль тогтоогчидтой уулзжээ.

Энэ талаар тус улсын Төрийн Думын мэдэгдэлд дурдсанаар, “Ли Жаньшу формын үеэр ОХУ-ын Украин руу түрэмгийлснийг үйлдлийг бид буруутгахаас татгалзаж байна. Энэ бол АНУ болон НАТО-гийн холбоотнууд Оросын хилийн ойролцоо байр сууриа өргөжүүлж, үндэсний аюулгүй байдал болон Оросын иргэдийн амь насанд ноцтой заналхийлж буй хэрэг гэж бид харж байна. ОХУ-ын эрх ашгийг хамгаалахын тулд авч буй бүх арга хэмжээ зайлшгүй шаардлагатайг бид бүрэн ойлгож байгаа тул бид ОХУ-д туслахад бэлэн байгаагаа мэдэгдэв” гэсэн байна.

Харин  Хятадын албан ёсны мэдээллийн сайт Синьхуа агентлагийн дээрх үйл явдлын талаар мэдээлэхдээ, “Ли Жаньшу  Хятад улс Оростой бие биеийнхээ ашиг сонирхлын хувьд ОХУ-д тууштай дэмжлэг үзүүлж үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг шүүмжилж, Москвагын асуудалд "гаднаас оролцох, хориг арга хэмжээ авах, хөндлөнгөөс илт дарангуйлах үйлдлүүдийг бид эсэргүүцнэ" гэжээ.

Ийнхүү Хятад, Москвагийн мэдэгдлийн хооронд ихээхэн зөрүүтэй. Орос хувилбар нь Хятад хувилбарын гол агуулгыг орхигдуулсан байгаа нь хоёр улсын харилцааг муутгаж болзошгүй байна” гэж  Хятадын эрчим хүчний төслийн ажилтан Брайан Харт бичжээ.

Эх сурвалж: CNN