Л.Энх-Амгалан: Орос III сургууль 100 хувь Монгол Улсын өмч, ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй ЗГ энэ асуудалд цэг тавьсан

Л.Энх-Амгалан: Орос III сургууль 100 хувь Монгол Улсын өмч, ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй ЗГ энэ асуудалд цэг тавьсан

БШУЯ-наас ЕБС-ийн 29324 багшийг хамруулсан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцуулж байна. Энэ үеэр БШУ сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдийн асуусан Орос гуравдугаар сургуультай холбоотой асуудалд хариулт өглөө.

Тэрбээр “Засгийн газар уг асуудалд эргэлт буцалтгүй шийдвэр гаргасан. Захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Аль ч улсын элчин сайдын яам МУЗГ-ын гаргасан шийдвэрийн эсрэг мэдэгдэл гаргах ёсгүй. Орос гуравдугаар сургуультай холбоотой асуудал дууссан. Ахиж энэ асуудал сөхөгдөх ёсгүй.

Орос гуравдугаар сургууль 100 хувь Монгол Улсын өмчлөлд, Улаанбаатар хотод байдаг. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулдаг урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн зардлаас, 16 хувийг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаг.

Тиймээс өмчийн хэлбэрт нэг ч төгрөг оруулаагүй байж Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэг байр суурь илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл гэдгийг сануулъя. Бидний гол зорилго бол сургуулийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах” гэлээ.