"Украины арми Оросын хил хүрэхэд 50 км үлдсэн" гэж мэдэгджээ

"Украины арми Оросын хил хүрэхэд 50 км үлдсэн" гэж мэдэгджээ

Украины цэргийн дээд командлагч энэ сарын эхнээс хойш 3 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэрийг тус улсын арми эргүүлэн авсан гэж мэдэгдэв.

Тодруулбал, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, генерал В.Залужный өчигдөр /2022.09.11/ мэдээлэл хийж, “Есдүгээр сарын эхнээс хойш 3 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбай Украины мэдэлд шилжлээ. Украины зэвсэгт хүчин Харьковын өмнөд болон зүүн тийшээ төдийгүй хойд зүгт ч урагшилж эхэлсэн бөгөөд Улсын хил (Украин-Орос) хүрэхэд 50 километр үлдсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN