ВИДЕО: Их Британийн хатан хаан II Элизабет шарилыг тээсэн цуваа Эдинбургт хүргэх үед олон зуун хүн хүндэтгэл үзүүлж жагсав

ВИДЕО: Их Британийн хатан хаан II Элизабет шарилыг тээсэн цуваа Эдинбургт хүргэх үед олон зуун хүн хүндэтгэл үзүүлж жагсав

Их Британийн хатан хаан II Элизабет өнгөрсөн Пүрэв гараг /2022.09.09/-т Шотландын Балморал шилтгээндээ 96 насандаа таалал төгссөн билээ. Түүнийг оршуулах төрийн ёслол есдүгээр сарын 19-ний өдөр Лондон хотын Уэстминстер Аббэйд болох тов гарсан.

Иймд Их Британийн хатан хаан II Элизабетагийн шарилыг Лондонд хүргэхээр явж буй тээврийн хэрэгсэл бүхий цуваа Шотландын нийслэл Эдинбург хотод иржээ. Энэ үеэр Хаан сэнтийд 70 жил заларсан хатан хаандаа хүндэтгэл үзүүлэхээр уй гашууд автсан олон зуун хүн цувааны маршрутын дагуу жагсан зогссон байна. Хатан хааны шарилыг өнөөдөр /2022.09.12/ орой Эдинбург дахь Холирудхаус ордонд хүргэх юм байна. Түүний дараа Гэгээн Жайлсын сүмд 24 цагийн турш байлган олон нийтэд хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх аж.

Харин мягмар гарагт шарилыг агаарын хүчний нисэх онгоцоор Лондонд хүргэж, улмаар дараагийн өдөр нь Вестминстерийн сүм рүү шилжүүлнэ. Хатан хааныг эцсийн замд нь үдэхийн өмнө хүндэтгэл үзүүлэх боломжийг олон нийтэд олгохын тулд шарилыг дөрвөн өдрийн турш тус сүмд байлгахаар болжээ.

ВИДЕО: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө