Украины армийн довтолгоо Харьков мужид “амжилт”-тай болж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам өчигдөр /2022.09.11/ твиттер хуудсандаа мэдээлжээ.
Тодруулбал, “Орос улс тус бүс нутгаас анги нэгтгэлүүдийг татан гаргасан ч стратегийн ач холбогдол бүхий Купянск, Изиум хотуудын эргэн тойронд байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна” гэжээ.
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 11 September 2022
— Ministry of Defence ?? (@DefenceHQ) September 11, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/XE7QGQnZeh
?? #StandWithUkraine ?? pic.twitter.com/88KnwEqDNj
Сонирхуулахад, өнгөрсөн бямба гараг /2022.09.10/-т Украины арми зүүн Харьков мужид хурдтай довтолж Изиум, Купянск хотуудыг чөлөөлж, стратегийн том ялалт байгуулсан гэж буй. Учир нь Донецк мужийн хилийн ойролцоо орших Изиум хот нь сүүлийн таван сарын хугацаанд ОХУ-ын цэргүүдэд эзлэгдээд байсан бөгөөд Оросын армийн довтолгооны гол талбар болоод байж. Харин Изиумаас хойд зүгт 50 км-ын зайд орших Купянск хот нь Оросын цэргийн хүчийг сэлбэх төмөр замын гол зангилаа нь байсан гэж буй.