"Харьков мужийн 40 гаруй сууринг Оросын цэргээс чөлөөллөсөн" гэж Украины тал мэдэгджээ

"Харьков мужийн 40 гаруй сууринг Оросын цэргээс чөлөөллөсөн" гэж Украины тал мэдэгджээ

Харьков мужид оросуудын ухрах ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед Украины өндөр албан тушаалтан хэлэхдээ, одоогийн байдлаар 40 гаруй сууринг чөлөөлсөн гэж мэдээлжээ. 

Тодруулбал, Харьков мужийн цэргийн удирдлагын орлогч дарга Р.Семенуха Украины телевизэд өгсөн ярилцлагадаа, “Бид 40 гаруй сууринг чөлөөлсөнөө албан ёсоор зарлаж байна. Нөхцөл байдал гайхалтай хурдацтай өөрчлөгдөж байна. Ийнхүү эзлэгдсэн суурингууд олон бий. Оросууд зүгээр л яваад байна гэж хэлэх нь буруу.  Фронтын олон газар ширүүн тулалдаан болж, бүх зүйл маш хэцүү байна” гэжээ.

Эх сурвалж: CNN