ВИДЕО: Ховд аймагт суварга сүйтгэж эвдэлсэн хэрэг гарчээ

ВИДЕО: Ховд аймагт суварга сүйтгэж эвдэлсэн хэрэг гарчээ

Ховд аймгийн Зэрэг сумын төвөөс 3 км зайд орших суваргыг энэ сарын 18-19 нд шилжих шөнө сүйтгэж, эвдэлсэн хэрэг гарчээ.

Ховд аймгийн Зэрэг сумын иргэд болон хол, ойр яваа сүсэгтэн олон дайран өнгөрөхдөө буян заяагаа даатгаж, идээ будаа, цай сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг тус суваргыг хэн, ямар шалтгаанаар сүйдэлсэн нь одоогоор тодорхойгүй байна. Одоогийн байдлаар аймгийн Цагдаагийн газраас тухайн хэргийн газарт  үзлэг шинжилгээ хийж  улмаар хянан шалгаж байгаа аж. Зэрэг сумынхан  2004 онд  тус суваргыг бүтээн босгосон бөгөөд хоёр удаа сэргээн засварлаж байжээ.   




Өнөөдөр бич өдөр

19 цагийн өмнө