"Харьковын цахилгаан тасарсан нь Оросын өшөө авалтаас үүдэлтэй" гэж В.Зеленский мэдэгджээ

"Харьковын цахилгаан тасарсан нь Оросын өшөө авалтаас үүдэлтэй" гэж В.Зеленский мэдэгджээ

“Украины сөрөг довтолгооны өшөөг авахын тулд Оросууд Украины зүүн нутгийг эрчим хүчийг таслаж, хүмүүсийг гэрэл, дулаанаас нь салгах" зорилготой гэж Ерөнхийлөгч В.Зеленский мэдэгджээ.

Учир нь Харьков, Донецк зэрэг зүүн бүс нутгийн есөн сая орчим хүмүүсийн цахилгаан тасараад байгаа аж. Энэ нь Украины арми зүүн зүгт хурдтай сөрөг довтолгоо хийж 3 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбайг Оросуудаас эргүүлэн авсан гэж мэдэгдсэний дараа болжээ. Энэ талаар Харьков хотын дарга Игорь Терехов хэлэхдээ, “Оросууд иргэний дэд бүтэц рүү халдсанаас болж тус хотын ихэнх хэсэг нь эрчим хүч, усгүй болсон” гэжээ. Тэрээр үүнийг Украины армийн сүүлийн үеийн амжилтын өшөөг авах гэсэн бузар булай, бүдүүлэг оролдлого гэж нэрлэжээ.

Эх сурвалж: BBC