Өчигдөр /2022.09.10/ Украины арми Оросын цэргүүдэд эзлэгдээд байсан Изиум, Купянск хотуудыг чөлөөлж, стратегийн том ялалт байгуулжээ.
Учир нь Донецк мужийн хилийн ойролцоо орших Изиум хот сүүлийн таван сарын хугацаанд ОХУ-ын цэргүүдэд эзлэгдээд байсан бөгөөд Оросын армийн довтолгооны гол талбар болоод байж. Харин Изиумаас хойд зүгт 50 км-ын зайд орших Купянск хот нь Оросын цэргийн хүчийг сэлбэх төмөр замын гол зангилаа нь байжээ.
Мөн Украины арми Изиум, Купянск хотуудыг чөлөөлснөөр Донецк, Луганск мужуудын хил дээр Оросын хамгаалалтын эсрэг шинэ фронт нээж байгаа аж.
Тодруулбал, Украины арми Харьков мужаар зүүн тийш шинэ давшилт хийж эхэлснээс хойш ердөө тав хоногийн дараа Оросын цэргүүд стратегийн гол хоёр хотоос ухрахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ талаар Украины хуурай замын цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл хийхдээ, “Оросууд зэвсэг, сумаа орхин зугтаж байна. Хотын төв чөлөөтэй" гэж мэдэгджээ. Хиймэл дагуулын зургуудаас харахад Украины арми фронтын шугамын цаана байгаа Оросын зэвсгийн агуулах, түлшний нөөц рүү тогтмол дайралт хийж байгаа нь харагдаж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Оросууд хамаг зэвсэг техникээ хаяад зугатжээ. Харин Москва тэднийг зугатаагүй, өөр газарлуу шилжүүлсэн гэж мэдэгджээ.pic.twitter.com/pJM3ZxWL7R
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) September 11, 2022