Өнөөдөр\2022.09.11\нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 27-32 градус Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар өдөртөө 23-28 градус, бусад нутгаар өдөртөө 19-24 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойгоос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 20-22 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.