Манай улсын экспорт, импортын гол боомт болох БНХАУ-ын Эрээн боомт хотод коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон хэвээр байгаа аж.
Энэ нь манай улсын тээвэр, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байгаа тул Эрээн хотод тогтоосон хөл хорио ямар түвшинд байгааг манай зарим иргэд анхааралтай ажиглаж байна. Тэгвэл Эрээн хотод тогтоосон хөл хорионы хүрээнд тус хотын иргэд болон амьтадаас коронавирусийн шинжилгээ авч байгаа аж. Тодруулбал, эх сурвалжийн манайд редакцид ирүүлсэн бичлэгт ӨМӨЗО-нд амьдардаг малчин өрхийн мал сүргээс нь коронавирусийн шинжилгээ авч байгаа ажээ.
ВИДЕО: