Санкт-Петербург хотын Смольнинское дүүргийн депутатууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг “Украины дайнаас болж эх орноосоо урвасан” гэж буруутгах санал бүхий уриалгыг Төрийн Думд илгээхээр төлөвлөж байгаа талаар theins.ru өчигдөр /2022.09.09/ мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл Санкт-Петербургийн депутатуудыг дагаж Москвагийн депутатууд В.Путиныг огцрохыг уриалсан талаар DW на русском мэдээлжээ. Москвагийн депутатууд, “Таны (В.Путин) үзэл бодол найдваргүй хоцрогдсон, Оросын хөгжилд саад учруулж байгаа тул албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг бид танаас хүсч байна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандсан уриалгад дурджээ.
Московские депутаты - вслед за мундепами из Петербурга - призвали Путина уйти в отставку. "Просим освободить себя от должности в связи с тем, что ваши взгляды безнадежно устарели и препятствуют развитию России", - говорится в обращении Совета Ломоносовского округа к президенту РФ pic.twitter.com/jCVAiQwXLv
— DW на русском (@dw_russian) September 9, 2022