БШУЯ: Гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байхыг зөвлөж байна

БШУЯ: Гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байхыг зөвлөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг үнэ төлбөргүйгээр, дунд, ахлах ангийн сурагчдад багцын түрээсээр хэрэглүүлдэг.

2022-2023 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад:

  • Бага ангийн 29 нэрийн 1,196,000 ширхэг сурах бичиг
  • 1- р ангийн казах хэлний, 5 нэрийн 12500 ширхэг
  • Тусгай хэрэгцээт боловсролын 2500 ширхэг
  • Дунд, ахлах ангийн 102 нэрийн 1,048,500 ширхэг сурах бичиг, 2,259,500 ширхэг сурах бичгийг хэвлэн нийлүүлж эхлээд байна.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурах бичгүүд аймаг, дүүрэгт 100 хувь хүргэгдсэн бөгөөд 2-5 дугаар ангийн сурах бичгийн түгээлт 70 хувийн явцтай байна. Харин 6-9 дүгээр ангийн сурах бичгүүд 09 дүгээр сарын 15-ны дотор орон нутагт хүргэгдэх гэрээтэйгээр хэвлэлтийн ажил хийгдэж байна.

ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид хичээлийн жилийн туршид 10-15 нэр төрлийн сурах бичгийг багцаар нь 12400-21000 төгрөгөөр түрээслэн хэрэглэж байна.

Иймд асран хамгаалагчдын хувьд гар дээрээс сурах бичиг худалдан авахгүй байх, сургуулийн номын санчдад нөөцөд байгаа болон нөхөн хангалтаар хүргэгдэж буй сурах бичгийг сурагчдадаа шуурхай тарааж хэрэглүүлэх, сурагчдадаа нөхөн хангалтын сурах бичиг сургуульд хүргэгдэх хүртэл түрээсийн сурах бичиг авч амжаагүй бол https://medle.mn/ цахим талбарын "Суралцагч" цэсэнд хандан цахим сурах бичгээ хэрэглэхийг зөвлөж байна.