ФОТО: Английн хатан хаан II Элизабетын амьдралыг харуулах түүхэн зургууд

ФОТО: Английн хатан хаан II Элизабетын амьдралыг харуулах түүхэн зургууд

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ын хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал төгссөн билээ.

Тэрбээр өнгөрөгч шөнө Шотланд дахь Балморал шилтгээндээ байхдаа бие нь муудаж, эмчийн хяналтад ороод байсан ч Английн цагаар 18:30 цагт ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хаан II Элизабетыг таалал төгссөнийг албан ёсоор зарласан юм. Тэрбээр Их Британийн хамгийн удаан хаан ширээнд заларсан нэгэн бөгөөд амьдралынхаа туршид олны анхаарлын төвд байсаар насан эцэслэж байна. Иймд түүний амьдрал дах түүхэн зургуудыг тайлбартайгаар орчуулан хүргэж байна.

ФОТО:

Элизабет Александра Мэри Виндзор 1926.04.21-нд Лондон хотын Беркли талбайн ойролцоох байшинд төржээ.

Елизаветын амьдралын эхний жилүүдэд хаан ширээ түүний хувь тавилан биш байв

 Тэрбээр багаасаа л үүрэг хариуцлагаа ухамсарлаж сурсан нэгэн байжээ

Элизабет болон түүний 1930 онд төрсөн дүү Маргарет Роуз. Тэд хоёул гэрээр боловсрол эзэмшсэн

1936 онд хаан VIII Эдвард хаан ширээнээсээ буусны дараа Элизабетын эцэг Жорж VI хаан болж, өв залгамжлагч болжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр Элизабет болон түүний дүү Маргаретыг Виндзор руу нүүлгэн шилжүүлжээ.

 Залуу гүнж дайны төгсгөлд туслах албанд элсэж, ачааны машин жолоодож сурчээ

1947 онд тэрээр Филип Маунтбаттентай гэрлэжээ.

Тэдний анхны хүүхэд Чарльз 1948 онд төржээ

Элизабет амьдралынхаа туршид ээжтэйгээ маш дотно байсан. Тэд хамтдаа 1951 онд хуриманд оролцож буй төрх

1952 оны 1-р сард Элизабет, Филип хоёр өвчтэй байсан эцгийнхээ оронд гадагшаа явав. Эцэг нь хэдхэн хоногийн дараа нас барсан.

Элизабет тэр даруй гэртээ буцаж ирэв. Шинэ хатан хаан дөнгөж 25 настай байсан

Оршуулгад оролцож буй үеийн зураг. Элизабет эмээгийнхээ ард зогсож байна.

1953 оны 6-р сард Элизабет Вестминстерийн сүмд титмээ гардан авч буй үе

Хатан хаан II Елизавета нөхрийн хамт хаан ширээнд залах ёслолын дараа Букингемийн ордны тагтан дээр гарч ирэн, цугласан олонд гар даллан мэндчилж байна

хатан хаан II Елизавета Францын Парис дахь Дуурийн театрын том шатаар өгсөж байна

1957 онд Хатан хаан Христийн Мэндэлсний Баярын өдөр олон нийтийн телевизээр цацагдсан анхны нэвтрүүлгийг ард түмэндээ хүргэв

Хатан хаан 1958 онд Сассекс Кроули Нью Таун дахь Эдди, Хаммонд нарын гэрт зочлох үеэр хөршүүдийн хараанд өртжээ

Элизабет охин Анна гүнжтэй хамт Виндзорын шилтгээн дэх цагийг өнгөрөөж байна

1966 онд Уэмбли цэнгэлдэхэд хатан хаан Английн шигшээ багийн ахлагч Бобби Мурд Баруун Германыг хожсоны дараа Жюль Римегийн цомыг гардуулан өгчээ

1966.10.29 Уэльсийн Аберфан тосгоны бага сургуульд нүүрсний нуралтын улмаас 144 хүн амь үрэгдсэний 116 нь хүүхэд байсныг эмгэнэл илэрхийлж, хатан хаан айлчилж байна

1969 онд Хатан хааны гэр бүл баримтат киног анх нэвтрүүлсэн. Энэ нь үзэгчдэд Хатан хаан болон түүний гэр бүлийн, хувийн амьдралын тухай урьд өмнө хэзээ ч байгаагүй төсөөллийг өгсөн

Карнарфон шилтгээнд болсон ёслолын үеэр өөрийн хүү Чарльзд Уэльсийн хунтайжийн титмийг гардуулав

1972 онд Хатан хаан “HMY Britannia” хөлөг онгоцон дээр

Элизабетийн хаанчлалын туршид үргэлж түүний ноход хамт байдаг байжээ

1977 онд тус улс Хатан хааны мөнгөн ойг тэмдэглэж, хаан ширээнд суусны 25 жилийг тэмдэглэв.

Хатан хаан 10 долоо хоногийн турш 36 мужид айлчлал хийв

Хатан хаан нөхрийн хамт Шинэ Зеландын Полинезийн хааны наадмын нээлтийн үеэр Шинэ Зеландын маоричуудыг угтан авав

1979.8 сард хунтайж Филиппийн авга ах, Хатан хааны үеэл, Бирмийн 1-р Эрл Маунтбаттен Луис Маунтбаттен Ирландад завин дээрээ явж байхдаа IRA-гийн бөмбөгдөлтөд өртөж амь үрэгджээ.

1981 онд Элизабетын том хүү Чарльз хатагтай Диана Спенсертэй гэрлэжээ. Чарльз, Диана нар салахаасаа өмнө Уильям, Харри хэмээх хоёр хүүтэй болсон бөгөөд Диана 1997 онд Парист автомашины ослоор нас барсан юм

1992 онд Виндзорын шилтгээнд гал гарав