Хойд Солонгос "хэзээ ч цөмийн зэвсгээс татгалзахгүй" гэж Ким Жөн Ун мэдэгджээ

Хойд Солонгос "хэзээ ч цөмийн зэвсгээс татгалзахгүй" гэж Ким Жөн Ун мэдэгджээ

“Хойд солонгос нь цөмийн зэвсгээс хэзээ ч татгалзахгүй бөгөөд түүнийг АНУ-тай цөмийн зэвсгээс ангижрах хэлэлцээний хэрэгсэл болгох ашиглахгүй” гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ долоо хоногт болсон парламентын хуралдааны үеэр мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө уламжилжээ. Пёньян мөн Ардын дээд хурлын хоёр өдрийн хуралдааны үеэр “улс орон руу нь халдан довтолсон тохиолдолд автоматаар цөмийн цохилт өгөх” шинэ хууль баталсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг