Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс /Англи/-ын хаан ширээнд сүүлийн 70 жил /1952-2022/ суусан Хатан хаан II Элизабет 96 насандаа /1926-2022/ таалал төгслөө.
Тэрбээр өнгөрөгч шөнө Шотланд дахь Балморал шилтгээндээ байхдаа бие нь муудаж, эмчийн хяналтад ороод байсан ч Английн цагаар 18:30 цагт ордны гадна төрийн далбааг хагас бөхийлгөж хатан хаан II Элизабетыг таалал төгссөнийг албан ёсоор зарласан байна. Иймд өнөөдрөөс эхлэн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсыг III Хаан Чарльз удирдаж эхлэх аж. Тэгвэл хатныг нас барсан мэдээлэл гарсан даруйд Английн ард иргэд гашуудаж, ордны гадна эмгэнэл илэрхийлж олноор цугларч, төрийн дууллаа дуулж байгаа аж.
ВИДЕО: