Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800м өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байгаа юм.
Харин түүнийг аврахаар Монолоос өнөөдөр /2022.09.08/ уулчин С.Ганхүү, Э.Даваадорж нар Памирын нурууг зорьсон юм.
Тэгвэл аврах ажиллагаанд явсан баг Бишкек хотод газардсан бөгөөд одоо Оше хот руу нисэж шөнө буугаад бэлдсэн унаагаар шууд Памирын нуруу руу явах талаар Монголын уулчдын үндэсний холбооноос мэдээллээ. Мөн Монголын уулчдын үндэсний холбооноос “уулчнаа аваръя” хандивын аяныг зохион байгуулж эхэлсэн байна. Тодруулбал, ХААН банкны 5077279930 дансанд (Ганхүү) хандив илгээж болох ажээ.