Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцсэн эцэг эхчүүд хоёр дахь өдрөө БШУЯ-ны гадаа жагсаж байна

Ж.Соронзонг ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцсэн эцэг эхчүүд хоёр дахь өдрөө БШУЯ-ны гадаа жагсаж байна

Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг БШУ-ны сайд  Л.Энх-Амгалан гаргаж, тус сургуулийн ТУЗ-ийн дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд гардуулж, Оросын талд танилцуулж, зөвшилцөх үүргийг өгсөн.

Улмаар Монгол Улсын холбогдох хуулиуд болон Монгол Оросын хамтарсан сургуулийн удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэн түүнийг ажлаас нь чөлөөлсөн билээ.

Уг асуудалтай холбогдуулан Орос гуравдугаар сургуулийн зарим эцэг эхчүүд БШУЯ-ны гадаа жагсаж буй талаар бид мэдээлсэн.

Жагсагчид багшлахаар ирсэн Орос багш нар буцах хүсэлтэй гаргах, эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас нь гаргаж авах зэрэг үймээн гарч байгаа. Мөн Ж.Соронзонг ажлаас нь чөлөөлж буйг эсэргүүцэж “Брэнд сургуулиа аваръя” уриа дор Ж.Соронзон захирлын 30 жилийн хөдөлмөрийг бүү харлуул, ганц ч гэсэн сайн сургуулиа байгаагаар нь үлдээе гэх мэт лоозон барьж хоёр дахь өдрөө БШУЯ-ны гадаа жагсаж байна. Түүнчлэн жагсаалд нэгдэх эцэг эхчүүдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа аж.