“Худалдагч охин” УСК Бусаны олон улсын кино фестивальд өрсөлдөх эрхээ авчээ

“Худалдагч охин” УСК Бусаны олон улсын кино фестивальд өрсөлдөх эрхээ авчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” уран сайхны кино 27 дахь Бусаны олон улсын кино фестивальд шалгарчээ. Тодруулбал, ирэх аравдугаар сарын 05-14-ний өдрүүдэд /2022.10.05-14/ болох тус наадмын “A Window on Asian Cinema” хэсэгт албан ёсоор шалгарч, 40 гаруй орны бүтээсэн 30 кинотой өрсөлдөх эрхээ авсан байна.