Өмнөд Солонгос /БНУС/-т тохиолдсон “Хиннамнор" хар салхины улмаас долоон хүн газар доорх автомашины зогсоолд гацаж нас баржээ. Тэд автомашинаа авахаар зогсоол руу буусан боловч усанд живсэн байна. Харин аварагчид 12 цаг гаруй таазны хоолойд зүүдэж амьд үлдсэн хоёр хүнийг аварсан байна.
Тодруулбал, аврагчид мягмар гараг /2022.08.06/-ийн шөнө бараг бүхэлдээ усанд живсэн подвал руу орохын тулд олон метр усыг туулж, хоёр иргэнийг аварчээ. Энэ талаар “Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлэлд, “Автомашинаа авахаар зогсоол руу орсон есөн хүн бүгд нэгэн орон сууцны оршин суугчид байсан бөгөөд тэднийг автомашинаа зогсоолоос нүүлгээрэй гэж хэлсэн тул тэд подвал руу орсон” гэжээ. Харин амьд үлдсэн 30 орчим насны эрэгтэй, 50 гаруй насны эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа гэжээ.
Эх сурвалж: Yonhap