Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Даваа гараг /2022.09.05/ Кабул дахь Оросын элчин сайдын яамны ойролцоо гарсан террорист халдлагыг эрс буруушааж, Орос, Афганистаны иргэд амиа алдсанд эмгэнэл илэрхийлжээ.
Тэрээр, "Дипломат төлөөлөгчийн газар болон тэдний ажилтнуудын эсрэг террорист халдлага үйлдснийг бид эрс буруушааж байна. Афганистан дахь Оросын элчин сайдын яамны ажилтнууд болон жирийн афганчууд амиа алдсанд Хятад улс гүн эмгэнэл илэрхийлж байна. Афганистаны тал Афганистан дахь дипломат төлөөлөгчийн газар, ажилтнуудын аюулгүй байдлыг хангахын тулд үр дүнтэй сөрөг арга хэмжээ авна гэдэгт найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: TASS